1000 жор
Дарсан бүтээгдэхүүн , Орос , Амархан ажиллагаатай

Нийтэлсэн:

Хоол бол Урлаг Хоол бол  Урлаг

4 months ago


Та туршиж үзсэн бол ГОЁ үнэлгээ өгнө үү
0

Тухайн жорыг өөрийн профайлд хадгалах

Даршилсан байцаа, лууван

Даршилсан байцаа, лууван

Намар цаг ирж хаа сайгүй шинэ ургацын амтат хүнсний ногоо элбэг гарчээ. Үүнийг ашиглан намар, өвлийн турш хоол хүнсэндээ хэрэглэх даршилсан ногоогоо бэлтгэж сураарай. Манай сайтад даршилсан хүнсний бүтээгдэхүүний олон жор байгаа бөгөөд бас нэг жорыг нэмэн хүргэж байна.

30 min

  1. 1

    Байцааг цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Ногоо хэрчигч ашиглан урт нарийн хэрчвэл тохиромжтой.

  2. 2

    Лууванг угааж хальслаад мөн л урт маш нарийн хэрчих хэрэгтэй. Ингэснээр амттай болдог.

  3. 3

    Байцаа, лууванг саванд хольж хийнэ. Сармисыг хавгайлан хэрчиж ногоонуудыг сайтар холино.

  4. 4

    Энэ хооронд усыг буцалагана. Буцалсан усыг галаас гаргамагцаа давс, элсэн чихэр, уксус 9%, ургамлын тос, лаврын навч, үрлэн хар перц, сармисны хумсыг хийнэ. Ингээд сайтар хольж хутгаад бага зэрэг хөргөнө. Халуун бүлээн байхад болно.

  5. 5

    Хэрчсэн ногоогоо сайтар угааж цэвэрлэж арчсан варианы шилэнд дүүртэл нь хийнэ. Дээрээс нь алхам 4 дээр хийсэн цуу, амтлагчтай усыг хийж сайтар чигжиж шахаж өгнө. Үүний дараа сайтар таглаад тасалгааны нөхцөлд 10-11 цаг хөдөлгөөнгүй байлгана. Энэ хооронд ногоо амтлагдаж байна гэсэн үг. Үүний дараа савыг нээж илүүдэл усыг шүүж асгана. Багахан зэргийн ус шүүстэй байхаар тохируулаад шилэн савыг дахин таглаад сэрүүн харанхуй газар 12-24 цаг агаар оруулахгүйгээр хадгална

  6. 6

    . Үүний дараагаас хоол хүнсэндээ хачирлан хэрэглэж болно.